Боловсролын салбарт шагналын хур буулаа

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Боловсролын салбарт шагналын хур буулаа

2011 оны хувьд Нийслэлийн боловсролын салбарын хувьд түүхэн тэмдэглэлт өдрүүд тохиож байна.  Монгол Улсад боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой, Улаанбааатар хотод боловсролын байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна. Ойгоо угтаж нийслэлийн боловсролын салбараас шат дараалсан арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. 80 жилийн ойн баярыг угтаж 80 бүтээлч ажлын уралдаан зарласнаас сургууль, цэцэрлэгийн тэргүүний багш ажилчид, манлай сурагчдыг нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, НИТХ-ын дарга Т.Билэгт  нар Хангарьд одон, Нийслэлийн Засаг даргын "Жуух бичиг" ,“Тэргүүний ажилтан", Хүндэт тэмдэг”-ээр  шагналаа.

Нийслэлийн Боловсролын Газрын дарга Д.Энхбаяр, 1 дүгээр сургуулийн багш З.Энхтуяа нар Хангарьд одон, Хан-Уул дүүргийн 14 дүгээр сургуулийн сурагч олс таталтын Ази тивийн мөнгө хүрэл медалт Э.Ховорцэцэг, Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн сурагч Боксийн алтан бээлий тэмцээний шилдэг тамирчин, спортын мастер  У.Золбаяр, Ч.Золбоо Ази тивийн аеробикийн гемнастикийн хүрэл медалт гэх гэт хүүхдүүдийг шагнаж урамшуулав.

Нийслэлчүүдэд зориулсан урлаг соёлын тоглолт маргааш болох бол эрдэмтэн багш нарын онол практикийн танилцуулах бага хурал, хүүхэд багачуудын дунд спортын тэмцээн зохиох юм байна.  2011 онд боловсролын салбарын шинэчэлийг төгөлдөржүүлэх үйл явц нэлээд гүнзгийрч байгаа. 12 жилийн сургалттай болох төлөвлөгөөнд Улаанбаатар хот манлайлан оролцож байна. Үүнээс гадна Кэмбриджийн стандартад  дүйцэх хэмжээний сургалтын тогтолцоог нэвтрүүлэх ажил нэлээд амжилттай өрнөж байгаа талаар энэ үеэр ярилаа.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж