-С.Молор-Эрдэнийг МАН шүүхэд өгөөд байхад МАХН анхаарал тавьж хөөцөлдөөгүй юү?
-Яалаа гэж тэгэх билээ дээ. С.Молор-Эрдэнийг МАХН орхиогүй. С.Молор-Эрдэнэ улс төрийн ямар зорилгоор ийм мэдэгдэл хийгээд байгааг би хувьдаа сайн ойлгохгүй байна. Үнэн бодит байдал гэвэл тухайн үед МАХН-ын хууль зүйн асуудлыг би бусад хуульчдын хамт хариуцан ажиллаж байсан. Тэгэхэд МАН-ын зүгээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд С.Молор-Эрдэнийн эсрэг Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл өгсөн байна гэх мэдээлэл яригдаж эхэлсэн. Тиймээс Ц.Шинэбаяр гишүүнээр уламжлан С.Молор-Эрдэнэтэй уулзаж, мөн сарын 30-ны өдөр миний бие шүүхийн нэхэмжлэлтэй нь танилцаж тайлбарын төслийг С.Молор-Эрдэнэд бэлтгэж өгч байсан. Тэгэхээр МАХН анхаарсан байгаа биз дээ.
-Тэгвэл С.Молор-Эрдэнэ яагаад үгүйсгэсэн мэдэгдэл хийгээд эхлэв?
-Улстөрч болох гэж буй, намын дарга болж байгаа хүн эхнээсээ худлаа ярих нь зохисгүй л дээ. Бодит байдал дээр МАН-ын зүгээс хуульд үл нийцсэн, нэхэмжлэл гаргаж, түүнийг нь иргэн С.Молор-Эрдэнэ сайн дураараа хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Шүүх тэдний хоорондын тохиролцоог баталгаажуулсан байдаг. Нэгэнт шүүхийн өмнө хоёр тал тохиролцсон тохиолдолд давж заалдах эрх гэх ойлголт хуульд байхгүй. Н.Энхбаяр даргын хувьд мэргэжлийн хуульчдаар дамжуулж туслалцаа үзүүлж зөвлөсөн. Өөр яаж анхаарал тавих ёстойг хуульчийн хувьд би сайн ойлгохгүй байна.