Швейцарийн эмч нар ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Швейцарийн эмч нар ажиллажээ

Зүүн бүс нутагт дөрөв дэх удаагаа ажиллаж байгаа Швейцарь, Монголын мэс заслын эмч нарын баг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 14 хоногийн турш ажилласан байна. Эмч нар энэ хугацаанд хэвлийн хөндийн бүх төрлийн мэс ажилбарыг хийжээ. Мөн нарийн мэргэжлийн эмч нарын баг орон нутгийн эмнэлгийн эмч, ажилтнуудад мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж дадлагажих, харилцааны соёлоос суралцах, ажлын байрны сургалтад хамрагдах боломжийг бүрдүүлж өгсөн байна. Швейцарийн мэс засалчид Сүхбаатар аймагт ажиллах хугацаандаа орон нутгийн ард иргэдэд үнэ төлбөргүйгээр 70 орчим хагалгаа хийсний олонх нь цөсний чулуу авах мэс ажилбар байжээ. Мөн  Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймгийн нарийн мэргэжлийн эмч нар ч энэхүү арга хэмжээнд оролцсон байна.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж