Гурилын үйлдвэрүүдийн чихийг зөөлрүүлэх хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Гурилын үйлдвэрүүдийн чихийг зөөлрүүлэх хэрэгтэй байна

Тариалангийн бүс нутгуудын нэг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Санжжавтай холбогдож дараах асуултад хариулт авлаа.

-Сэлэнгэ аймагт ургац хураалтын ажил ямархуу үргэлжилж байгаа талаар мэдээлэхгүй юу?

-Манай аймаг нийт үр тарианы 74 орчим хувийг хурааж авсан. Харин төмс хураах ажил 82 орчим хувьтай, хүнсний ногоо хураах ажил 87 хувьтай үргэлжилж байгаа. Нийт 150 га-аас үр тариа хураах ёстойгоос 110 орчмоос нь үр тариагаа хураасан байна. Мөн одоогоор 45 мянган тонн төмс, 29 мянган тонн хүнсний ногоо хураасан гэсэн мэдээ ирүүлсэн.  Төмсний хувьд энэ жил 50 орчим мянган тонныг хурааж авах болов уу. Өмнө нь манай аймаг ийм хэмжээний ургац хурааж байгаагүй юм. Хүнсний ногоо ч ялгаагүй өмнөх жилүүдийнхээс их буюу 32 орчим тонныг хурааж авна гэсэн урьдчилсан баланс гарсан байгаа.

-Цаг агаар хүйтэрч байгаа энэ үед үлдсэн ургацаа хураахад хүндрэл учрахгүй байгаа?

-Ямар нэг хүндрэл учрахгүй гэж бодож байна. Үр тарианы хувьд цас дарчихгүй л бол хурааж авч амжина. Ямартай ч ойрын өдрүүдэд уулархаг газраар цас орно гэсэн мэдээ хүлээн авсан. Тиймээс ажлаа түргэвчлэх даалгавар өгсөн. Одоо аймгийн Засаг дарга орон нутагт ажиллаж байгаа.

-Үр тарианы борлуулалт ямар байгаа бол?

-Тааруухан байна. Төр засгаас 100 мянган тонн тариа авна гэсэн шийдвэр гаргасанд баяртай байгаа. Харин гурилын үйлдвэрүүд Засгийн газрын шийдвэрийг огт хэрэгжүүлэхгүй байгаа. “Зах зээл” гэж ярьцгаагаад, ОХУ-аас хямд үнэтэй улаанбуудай авах гэж байгаа бололтой. Тиймээс гурилын үйлдвэрийн  дарга нарын “чихийг зөөлрүүлэх” арга хэмжээ авах хэрэгтэй байна. Одоо борлуулалт муу байгаагаас тариаланчид үр тариагаа үтрэм дээрээ буулгаж байгаа. Зарим нь шороон дээр хүртэл буулгаж эхэлсэн.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж