Уран нугаралт Тайпэйд

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Уран нугаралт Тайпэйд

Олон улсын соёл, урлагийн өв гайхамшгийг толилууж буй гадаа талбайн задгай үзэсгэлэн Тайпэй хотноо нээгдлээ. Тайванийн Гадаад хэргийн яамнаас гадаад орнууд руу аялж явах санхүүгийн болоод цаг завын бололцоогүй ард иргэддээ зориулан энэхүү үзэсгэлэнг зохион байгуулжээ.


Ойрхи Дорнодын үндэсний хувцас, гар урлалын бүтээлүүд, Арабын бүсэлхийн бүжиг, Орос ардын дуу, Монголын уран нугаралтаас бүрдсэн үзэсгэлэн хөл ихтэй байна. Энэ сар дуустал томоохон худалдааны төвүүдийн гадаа амралтын өдөр бүхнээр дээрх үзүүлбэрүүдийг сонирхуулж, бичил форумуудыг явуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж