Бельгийн ерөнхий сайд огцров

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Бельгийн ерөнхий сайд огцров

Бельгийн ерөнхий сайд Ив Летерм огцрох өргөдлөө өглөө. Эрх баригч
эвслээс түүний гол хүчний нэг VLD ("Фламандын либералууд ба
ардчилагчид") нам гарсан учир ерөнхий сайд огцрохоор шийдсэн гэж
Сангийн сайд Дидье Рейндера (Didier Reynders) тайлбарлав. Барууны төвийн чиглэлтэй VLD эвсэл нь Бельгийн парламентын Доод танхимын 150 суудлын 76 мандаттай. Гэхдээ ганцхан саналын зөрүүтэйгээр ямар нэгэн шийдвэр гаргах нь тэдэнд хүндрэлтэй болно.
Дөрөвдүгээр сарын 22-нд Засгийн газрын хуралдаанаа хийсний дараа Ив Летерм огцрох өргөдлөө II Альберт ванд барьсан байна. Хаантны шийдвэр ямар байгаа тухай мэдээлэл байхгүй байна.
Ив Летерм өмнөх ерөнхий сайд Херман ван Ромпей ЕХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон 2009 оны сүүлчээс хойш Засгийн газрыг толгойлж байна. Тэрээр 2008 онд Засгийн газрыг  толгойлж байлаа. Тэр үед сонгуульд ялсан ч гэсэн дөнгөж есөн сарын дараа л Засгийн газраа байгуулж байгаад Францын BNP Paribas банкинд Бельгийн санхүүгийн Fortis компанийг худалдсан гэх дуулианаар огцорч байв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж