Арвайхээрт газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Арвайхээрт газар хөдөлжээ

Уржигдар өглөө,  Улаанбаатар хотын цагаар 05.13 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас зүүн хойш 30 километр газар 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.  Мөн уржигдар 20 цаг 36 минутад Увс аймгийн Тэс сумаас хойд зүгт 74 километрийн зайд 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаар  Одон орон геофизик судалгааны хүрээлэнгээс тодруулахад “Одоогоор дээрх газруудад ямар нэгэн хохирол учраагүй” гэсэн мэдээллийг өгсөн юм. Сүүлийн үед манай улсад болж буй газар хөдлөлтийн давтамж ойртож байгаа аж. Өнгөрсөн сард л гэхэд Монголд магнитуд нь 3.5-аас дээш хүчтэй газар хөдлөлт найман удаа болжээ.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж