
байгууллагууд Тимошенкогийн Засгийн газрын 30 орчим эрүүгийн хэргийг
мөрдөж байгаа аж. “Нийгмийн хамгаалалын нэрийн дор тэд байнга хулгай хийж байсан” хэмээн Янукович өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг үнэлсэн байна. Харин тэр гучаад эрүүгийн хэргийн талаар ерөнхийлөгч тодорхой яриагүй юм. Хэргийг шүүхэд шилжүүлэх үеэр бүгд тодорхой болно гэж Виктор Янукович мэдэгдэв.
Юлия Тимошенко Украины Засгийн газрыг 2007 оноос хойш толгойлж байсан юм. 2010 оны нэгдүгээр сараас тэрээр Януковичтай ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялагдсан билээ. Янукович ялсаны дараа түүний толгойлдог Бүс нутгийн нам Тимошенког ерөнхий сайдаас огцруулах саналыг парламентдаа тавин огцруулсан байна. 2010 оны гуравдугаар сард Украины ерөнхий сайдаар Николай Азаров сонгогджээ.
Дөрөвдүгээр сарын 20-нд Украины Ерөнхий прокурор “Нафтогаз Украины” дүрмийн санг нэмэгдүүлсэн нь хуульд нийцэх эсэхийг шалгаж эхэлсэн байна. Дүрмийн санг Тимошенкогийн Засгийн газрын гишүүдийн санаачлагаар нэмэгдүүлсэн юм.