УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааныг өнөөдөр хийхээр Тамгын газраас товлосон ч одоогоор гишүдийн ирц гүйцээгүй гэсэн шалтгаанаар эхлээгүй байна. Түүгээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох ёстой байв.
Үдээс хойш Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааныг зарлаад буй. Хэрэв гишүүдийн ирц бүрдвэл түүгээр Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.