Хар тамхины наймааны босс баригдав

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Хар тамхины наймааны босс баригдав

Мехико хотын захын дүүрэгт армийн оролцоотой явуулсан тусгай ажиллагааны явцад мансууруулах бодисны наймааны томоохон боссуудын нэг  Хосе Херардо Альварес Васкес (Jose Gerardo Alvarez Vazquez) гэгчийг барьжээ. АНУ-д түүний толгойг  хоёр сая доллараар үнэлсэн байв.
Альварес Васкесийн хамт хар тамхины наймааны хэрэгт сэжиглэгдсэн 14 хүнийг баривчилсан гэж эрх баригчид мэдээлэв. Тэдний барих үеэр буудалцаан гарсан ба гурван хүн алагджээ. Цэргийнхнээс алагдсан эсэх нь тодорхойгүй ба харин гурван цэрэг шархадсан гэв. Цэргийнхэн 12 ширхэг галт зэвсэг ба гар бөмбөгийг хураасан гэнэ.
"Эль Индио" ба "Эль Чаян" хочтой наркобарон нь Мексикийн нийслэлийн  хил залгаа районуудад нөлөөний төлөөх тэмцлийг хийдэг нэгэн ба Артуро Бельтран Лейбагийн, (Arturo Beltran Leyva) хар тамхины нэгдлийн гол хүний нэг бөгөөд метамфетамин ба бусад мансууруулах бодисийг АНУ ба Мексикт наймаалдаг  хэргийн сэжигтэн юм. Артуро Бертран Лейба өнгөрсөн оны сүүлчээр цэргийнхэнтэй буудалцах үеэр алагдсаны дараа тус байгууллагад нөлөөний тэмцэл ширүүсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж