
Хоёр дахь мэтгэлцээнд эхний халз маргаанд ялсан Либерал-ардчилсан намын лидер Ник Клегг үзэгч дийн 32 хувийн дэмжлэгийг аван орлоо. Халз маргааны гурав дахь оролцогч ерөнхий сайд, Лейборист намын лидер Гордон Браун дахиад л сүүл барив. Түүнийг үзэгчдийн 29 хувь дэмжжээ. Гэхдээ ITV теле сувгийн асуулгаар зураглал арай өөр гарсан байна. Халз маргаанд Ник Клегг 33 хувийн саналаар тэргүүлж, Кэмерон ба Браун тус тус 30 хувийн саналтай байна. Бристольд болсон халз маргааны сэдэв нь олон улсын асуудал байлаа. Халз маргааны эхний шат дөрөвдүгээр сарын 15-нд явагдахад сүүл баригч гэж тооцогдож байсан Клегг ялсан билээ. Халз маргааны гурав дахь үе нь дөрөвдүгээр сарын 29-нд болох ба харин Их Британийн парламентын сонгууль тавдугаар сарын 6-нд болох юм.