
Топ-20 индекс 19562.07 нэгж болсон нь өмнөх өдрөөс 14.25 нэгжээр буюу 0.07% буурсан байна. Индексийн сагсад багтах Женко тур бюро /1.09%/, УИД /5.38%/, Говь /0.29%/, Багануур /0.61%/, Адуунчулуун /2.23%/ зэрэг компаниудын үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. "Силикат" ХК-ийн 32,950 ширхэг хувьцаа арилжигдсан нь хамгийн идэвхтэй үнэт цаас байлаа.