Н.Төгсцогт эхний учраагаа буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт эхний учраагаа буулган авлаа

Азербайжаны нийслэл Баку хотноо боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт дөнгөж сая эхний тулаанаа хийж, өрсөлдөгчөө буулган авлаа. Дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт улаан булангаас гарч тоглон, Болгарын тамирчин Стефан Ивановыг 22:15 (7:6, 6:4, 9:5) харьцаатай ялжээ.

Дэлхийн аваргын хуваарийн дагуу өнөөдөр 52 ба 56 кг-ын эхний тойргийн тулаанууд болох ба 56 кг-д ОУХМ Д.Отгондалай Армяны боксчин Ховханнес Бачковтой тоглоно.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж