“Шударга сонгууль” хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

“Шударга сонгууль” хэлэлцүүлэг болно

Өнөөдөр 13.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн “Нэг Ардчилал” клубээс УИХ-ын намрын чуулган эхэлж буйтай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд сонгуулийн тогтолцооний талаар “Шударга сонгууль-Хариуцлагатай улс төр” нээлттэй хэлэлцүүлгийг маргааш буюу есдүгээр сарын 28-ны 11.00 цагт Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын шинэ байрны уулзалтын танхимд зохион байгуулах аж. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд “Нэг Ардчилал” клубын гишүүдийг төлөөлөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Э.Тамир, клубын гишүүн Ю.Энхбат  нар оролцов.

Н.Туул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж