С.Эрдэнэ “заргалдана”

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ “заргалдана”

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ намрын чуулган нээгдмэгц хэвлэлийн бага хурал зарлаж Рио Тинто, Айвенхоу Майнз компанитай “заргалдахаар” болжээ. Тус компанийн эрх бүхий хүмүүс “УИХ-ын гишүүд мөнгө төгрөгийн сонирхолтой. Мөнгө нэхсэн” хэмээн ярьсан талаар С.Эрдэнэ гишүүн энэ үеэр тодруулах юм байна. Чухам хэн гэдэг шуналтай гишүүн тэднээс мөнгө нэхсэнийг С.Эрдэнэ гишүүн нэрээр нь хэлэхийг шаардах гэж байгаа аж. “Тэгэхгүй бол 76 гишүүн толгой дараалан шуналтаж гадаадын компаниудаас мөнгө нэхсэн хэрэгт унана. Энэ нь сонгогчлын итгэлийг УИХ даяараа алдах аюултай тул авлигач гишүүн байвал нэрээр нь нэрлэ” гэсэн шаардлагыг эрхэм гишүүн тавихаар зэхээд байгаа юм байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж