Макартнигийн анхны балет шүүмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Макартнигийн анхны балет шүүмжлүүлэв

Өнгөрсөн долоо хоногт Нью-Йоркийн балетийн театрт нээлтээ хийсэн “Далайн вант улс” нэртэй балет мэргэжилтнүүд болоод судлаачдаас тааруухан үнэлгээ авч байна. Энэ бол домогт “Битлз”-ийн нэг Пол Макартнигийн хөгжмийг нь бичсэн анхны балет. “Нью-Йорк таймс” сонины шүүмжид Макартнигийн хөгжмийг тааруухан биш ч, бас гайхалтай магтмаар бүтээл биш хэмээн дүгнэсэн бол “Таймс”-д шүүмжилжээ. Харин “Лос Анжелес таймс” Макартнигийн хөгжим тун дажгүй байсан ч бүжиг дэглээчийн ур чадвар мөхөс найруулга хөгжмийн яруу сайхныг гутаасан хэмээн дүгнэсэн байна.


Британийн “Телеграф” сонин Пол Макартнигийн анхны балетийн хөгжмийг тийм ч нүүр улайхаар муу бүтээл болоогүй хэмээгээд гагцхүү олигтой хөтлөөд явчих бүжгийн найруулга, үйл явдлын өрнөл дутсан байна гэж бичжээ. Пол Макартни энэхүү балетийн хөгжмөөс гадна цомнолыг мөн бичилцсэн бөгөөд лусын гүнжийн хайр сэтгэлийн тухай өгүүлдэг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж