
Олимпийн наадмын боксын эрэгтэй төрөл дараах арван жинд явагдана.
Хөнгөн ялаа жин – 46-49 кг
Ялаа жин – 52 кг
Азарган тахиа жин – 56 кг
Хөнгөн жин – 60 кг
Хөнгөн холимог – 64 кг
Холимог жин – 69 кг
Дунд жин – 75 кг
Хөнгөн хүнд – 81 кг
Хүнд – 91 кг
Супер хүнд – 91 кг
Нийт 250 эрэгтэй боксчин олимпийн наадамд хүч үзэх бөгөөд дараах үе шаттай.
- Дэлхийн боксын лиг. 5 эрх – Өнгөрсөн жилд зохион байгуулагдсан дэлхийн боксын лигт жиндээ тэргүүлсэн боксчин шууд олимпийн наадамд оролцох эрхээ авна. Эдгээр нэрс тодорсон бөгөөд Алжир, Хятад, Итали, Казахстан, Украйны боксчид эрхээ аваад байгаа аж.
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. 92 эрх – Азербайжаны Бакуд болж буй ДАШТ-ний эхний арван байрт орсон боксчин эрхээ авна. Харин хүнд хоёр жинд эхний зургаад орсон тамирчин эрхээ авах юм.
- Тивийн олимпийн эрх олгох тэмцээн. 140 эрх – Тив бүрт эрх олгох ганц л тэмцээн зохион байгуулагдана. Ази тивд 56 эрх байгаа юм.
Эх сурвалж: www.olympic.mn