Хуримын ордноос Төрийн ордонд

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Хуримын ордноос Төрийн ордонд

УИХ-ын сонгууль дөхөж, УИХ-ын эрхэм
гишүүд тойргийн сонгогчдоо Төрийн ордонд зочлуулах нь нэмэгдсээр байна.
Монгол бөхөө Гиннесийн номонд бүртгүүлсэн бөхчүүд тойрог тойргоороо
ордонд зочилсон бол шинэхэн гэрлэсэн хосууд Хуримын ордноос Төрийн
ордонд зочилдог болжээ. Боломжтой айлын хүүхдүүд хуримынхаа өдөр жирийн
хүмүүсийн ордоггүй Төрийн ордны  Чингисийн ёслол хүндэтгэлийн
цогцолборын хаалгаар орж, Төрийн есөн хөлт цагаан туг зэргийг үздэг
болсон байна.
Гишүүдийн лобби хэтэрсээр сүүлдээ мөнгөтэй бэлтэй хүн бурхан болохдоо
Төрийн ордноос сүүлийн замдаа үдүүлдэг болох вий гэсэн яриа гарахад
хүрчээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж