Жуулчны баазууд нэгдсэн сайттай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Жуулчны баазууд нэгдсэн сайттай боллоо

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр “Solid Ways” travel agent-аас мэдээлэл хийлээ. Тус travel agent нь цахим ертөнцөд  нэвтрээд буй www.mongoliagercamps.net  буюу жуулчны баазууд нэгдсэн онлайн цахим хуудастай болсныг дуулгалаа. Уг нэгдсэн сүлжээнд жуулчны бааз тус бүрийн зураг, үйлчилгээ, захиалгын үнэ тариф, өрөөний зэрэглэл, жуулчдын өгсөн үнэлэлт, дүгнэлт, нэмэлт тоног төхөөрөмжүүдээр ангилсан нэмэлт мэдээллүүдийг байршуулжээ. Энэхүү цахим хуудсын давуу тал нь дэлхийн хаанаас ч томоохон хайлтын системийн нэг болох Google-р дамжуулан гадаадын жуулчин Монголд байх хугацаагаа оруулахад тус хугацаанд сул байгаа жуулчны баазын мэдээллүүд гарч ирэх аж. Уг цахим хуудсын ашиглан жуулчид дөрвөөс таван минутад л хялбархан захиалгаа өгчих боломжтой юм байна. Мөн эх орныхоо байгалийн сайханд амрахыг хүссэн хэн бүхний өмнө энэхүү цахим хуудас нээлттэй аж.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж