Ерөнхийлөгч нас барсан жолоочийнхоо хүүд туслав

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч нас барсан жолоочийнхоо хүүд туслав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2007 онд Ардчилсан намын дарга байх үедээ Өвөрхангай аймгийн Хархориноос Улаанбаатар руу ирэх замдаа осолд орж байсан. Ослын улмаас жолооч нь газар дээрээ нас барж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдож хөнгөн гэмтсэнийг бид мэднэ. Тэгвэл Ерөнхийлөгч нас барсан жолоочийнхоо ар гэрийг одоо болтол дэмжсээр байдаг аж. Тэрбээр тухайн үед талийгаачийн ар гэрийнхэнд нэг өрөө байр олгож байсан. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт хүүг нь БНСУ-ын нисгэгчийн сургуульд явуулсан байна. Тухайн сургууль нь элсэж буй оюутнуудынхаа ар гэрийн амьдрал, мэдлэгийн түвшин зэрэгт өндөр шалгуур тавьдаг аж. Ямартай ч энэ бүхнийг Ерөнхийлөгч зохицуулж, амь алдсан жолоочийнхоо ар гэрийн амьдралын баталгааг хангаж өгчээ. 

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж