Жиу-жицучид Токиог зорино

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Жиу-жицучид Токиог зорино

Монголын жиу-жицу, бүстэй барилдааны нэгдсэн холбооны тамирчид ирэх сарын 1, 2-нд Японы нийслэл Токио хотноо болох жиу-жицу бөхийн олон улсын тэмцээнд оролцохоор хилийн дээс алхах гэж байна. Өнгөрсөн жил болсон тэмцээнээс алтан медаль ихэрлүүлж байсан тамирчид энэ удаад зургаан тамирчны бүрэлдэхүүнтэй “Tokyo Open” тэмцээнийг зорих ажээ. Баг тамирчид маргааш эх орноосоо мордох юм. Тус тэмцээнд Ё.Зоригтбаатар /эрэгтэй, 76 кг/, О.Болд-Эрдэнэ /эрэгтэй, 81 кг/, Г.Дашдаваа /эрэгтэй, 94 кг/, Б.Ариун-Эрдэнэ /эрэгтэй, 100 кг/, Б.Энхчимэг /эмэгтэй, 60 кг/, Б.Сугар /эмэгтэй, -74 кг/ нарын зургаан тамирчин зодоглох юм байна.

Дашрамд дуулгахад, Монголын жиу-жицу, бүстэй барилдааны нэгдсэн холбооны АНУ-ын “Gracie Jiu-Jitsu” бөхийн клубын Калифорни дахь дасгалжуулагч Дэвид энэ сарын эхээр манай улсад ирж, Монголын тамирчидтай бэлтгэл хийж, 10 хоногийн хугацаатай сургалт, семинар зохион байгуулаад 20-нд нутаг буцсан бол 21-нд Английн тамирчин Мартин иржээ. Тэрбээр мөн Монголын тамирчидтай бэлтгэл хийж, сургалт явуулах бөгөөд аравдугаар сарын 8-нд нутаг буцах юм байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж