Чацарганы шүүсийг тетрапак савлагаанд үйлдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Чацарганы шүүсийг тетрапак савлагаанд үйлдвэрлэв

Монголд анх ТетраПак технологийг нэвтрүүлж байсан МонФрэш компанийн хамт олон бусад үйлдвэрлэгч нараас анх удаа эх орны шингэн сүүг ТетраПак технологиор үйлдвэрлэн хэрэглэгч та бүхэндээ хүргэж байсан бол бяцхан хэрэглэгчддээ зориулан чацарганы шүүсийг анх удаа ТетраПак 250 мл соруултай савлагаанд үйлдвэрлэсэн. Энэ удаа мөн л анх удаа 1 литрийн ТетраПак савлагаанд чацарганы шүүсийг шууд уух зориулалттай үйлдвэрлэн худалдаанд гаргаж энэхүү салбартаа ямагт тэргүүлэгч гэдгээ баталлаа.

Чацаргана жимсний ач хобогдолыг мэдэхгүй хүн гэж бараг үгүй бөгөөд жимснүүдийн хаан хэмээх өргөмжлөлтэй энэхүү жимсний шүүсийг ердийн темпартурт 12 сар хүртэлх хадгалах бололцоо бүхий орчин үеийн ТетраПак технологиор боловсруулан 1 литрийн хэмжээтэйгээр танд болон танай гэр бүлийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэж сэрүүн улирал хаяанд ирж Улаанбаатар хотын агаарын бохирдол ихэсч, амьсгалын замын халдварт өвчинүүд газар авч байгаа өнөө цаг үед худалдаанд гарч байгаа нь ач холбогдолтой юм.

МонФрэш компанийнхан 250 мл-ийн Бяцхан доктор болон 1 литрийн Фрэш брэндийн ТетраПак савлагаатай чацарганы шүүсээ экспортонд гаргаж, дэлхийд танигдсан Монгол брэнд нэгээр нэмэгдэх цаг ойрхон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж