Өнөөдрөөс эрс сэрүүсэхийг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс эрс сэрүүсэхийг анхааруулж байна

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр
нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст  ахиухан хэмжээний хур
тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч,  эрс сэрүүсэхийг анхааруулж
байна.

2011 оны 09 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх
нутгаар үүлшинэ. Нутгийн төв  хэсгээр хур тунадас, нойтон цас
орно.Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос секундэд 5-10 метр,
бусад нутгаар зүүнээс секундэд 8-13 метр, говийн нутаг, зүүн зүгийн
нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай,
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, Алтайн өвөр говь болон
говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн өмнөд  хэсгээр  14-19 градус,
говийн нутгийн өмнөд  хэсгээр 20-25 градус,  бусад нутгаар 6-11 градус
дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр. Өдөртөө 9-11 градус дулаан байна.

2011 оны 09-р сарын 28-наас 10-р сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд
нутгийн зүүн хагаст, 29-нд Хангайн уулархаг нутаг, Халх голын сав
газраар, 1-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас
орно. Салхи 28-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүртэл
ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Эрс сэрүүсч Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө
0-5 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус
дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус
хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун
хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

Ус цаг уурын хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж