“Шавь” цогцолбор өргөтгөлтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

“Шавь” цогцолбор өргөтгөлтэй боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн сурагчид хичээлийн шинэ байртай боллоо. Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллагаар дамжуулан манай улсад хэрэгжүүлж буй “Сургуулийн барилгын өргөтгөл барих” хөтөлбөрийн IV ээлжийн хүрээнд өчигдөр хүлээлгэн өглөө. Нийт 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 19 анги танхимтай өргөтгөлд 684 хүүхэд хичээллэх боломжтой аж. Тус барилгыг “Бридж” констракшн барьж, Японы “Дайниппон” компани зөвлөхөөр нь ажиллажээ.

“Шавь” цогцолборын 95 бүлэгт тус дүүргийн IV, V, XXII, XIV хорооны 3400 хүүхэд сүүлийн хэдэн жил гурван ээлжээр хичээллэсэн байсан юм. Анги танхим хүрэлцэхгүй сурагчид нэг ширээнд гурваараа сунн ая тухтай орчинд сурч боловсрох асуудал хүндрэлтэй байсныг ийнхүү Япон улсын тусламжтайгаар нааштай шийдсэн байна. Түүнчлэн “Шавь” цогцолборынхон зүгээр гараа хумхиад бэлэн өргөтгөлөө хүлээж сугаагүй бөгөөд өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан таван сая төгрөгөөр сурагчдын ая тухтай суралцах орчныг хангах үүднээс гадна талбайгаа тохижуулсан байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж