Хот хоорондын тээвэрт шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Хот хоорондын тээвэрт шалгалт хийж байна

Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын сайдын 141 тушаал, 01 тоот албан даалгавараар “Тээврийн хэрэгслийн оношлогоо хяналт зохицуулалтын алба” улсын төсөвт үйлдвэрийн газрын 2011 оны төлөвлөгөөний дагуу улс хоорондын ачаа болон улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж, буй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.  Улс хоорондын ачаа,  улс, хот хоорондын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй  аж ахуйн нэгж, байгууллагуудын тээврийн хэрэгсэл, хөдлөх бүрэлдэхүүн, гараашийн засвар, дулаалга, сэлбэг хэрэгсэл, өвлийн улирлын шатахуун, тослох материалыг зохих хэмжээнд нь нөөцлүүлэх, зорчигч тээврийн хэрэгслүүдийн хоёрдугаар  ээлжийн үзлэг оношлогоонд ирэх сарын 1-ний дотор дотор бүрэн хамруулахаар ажиллаж байгаа аж. Үзлэг шалгалтад хамрагдаагүй тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнд оролцуулахгүй байх, иргэдэд найдвартай үйлчлэх нөхцөл бүрдсэн эсэхийг газар дээр нь очиж дүгнэлт гаргах хугацаатай үүрэг даалгавар өгч байна.  

Шалгалтыг энэ сарын 19-нөөс  ирэх арваннэгдүгээр 19-ныг дуустал явуулах юм байна. 

 Запас сэлбэгийн нөөц


  Засвар үйлчилгээний газар, техникийн түргэн тусламжын тэрэг


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж