Нийслэлд хоёр түймэр асч байна

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Нийслэлд хоёр түймэр асч байна

Он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр гарч 17,7 га талбай түймэрт өртөн шатаж, түймрийг унтраахад 726 хүн, 66 автомашин дайчлагдан ажилласан мэдээлэл байна. Дүүргээр нь авч үзвэл Хан-Уул дүүргийн ногоон бүсэд хамгийн их түймэр гарчээ. Хэдийгээр дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүд, мэргэжлийн байгууллагууд хамтран эргүүл, шалгалтын ажлыг явуулж байгаа ч иргэд ой, модонд явахдаа ил задгай гал гаргаснаас, санамсаргүй байдлаасаа болж түймэр тавьсаар байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас /НОБГ/ авсан мэдээллээр  өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Нүхтийн амны дээд тагт Хөөтэй хад гэдэг газар 0.8 га талбайг хамарсан ойн түймрийг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Богд Уулын хамгаалалтын захиргаанаас нийт 18 хүн, нэг автомашин, багаж хэрэгсэлтэйгээр,  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Их тэнгэрийн амны баруун дээд эхэнд өчигдөр гарсан 0.5 га талбайг хамарсан ойн түймрийг Аврах, гал унтраах 10 дугаар анги, Богд Уулын хамгаалалтын захиргааны   байгаль хамгаалагчид тус тус унтраахаар ажиллаж байна.  

Нийслэл төдийгүй хөдөө, орон нутагт ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа учир ногоон бүсэд зорчихдоо тээврийн хэрэгсэлдээ яндангийн оч баригч хийх, татсан тамхи, асаасан шүдэнз, үнс, нурмаа бүрэн гүйцэт унтраах, хөдөө амьдарч буй хүмүүс хашаа, хороондоо гал түймрээс сэргийлсэн хамгаалалтын зурвас татах, сэргээх арга хэмжээг авч ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг НОБГ-аас онцгойлон анхаарууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж