Цогцос үлдээсэн хүнийг олоогүй байна

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Цогцос үлдээсэн хүнийг олоогүй байна

Баянгол дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг  “Хангай”   зочид  буудлын  210 тоот өрөөнөөс нярай хүүхдийн цогцос олдсон хэрэг есдүгээр сарын 14-нд гарсан билээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн Хүндэвтэр, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгаж байгаа ч нас бараад 2-3 хоносон нярайг зочид буудалд хаяж явсан этгээдийг олоогүй байгаа аж. Өнгөрөгч долоо хоногт уг хэргийн холбогдогчийн сэжүүр олдсон ч шалгах явцад хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогджээ.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор “Хангай” зочид буудлынханд хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд  нярайг буудалд орхиж явсан эмэгтэйг олоход хүндрэлтэй байгаа аж. Учир нь тус буудлын бүртгэл эмх замбараагүй, шаардлага хангах төвшинд бүртгэл хийдэггүй байсан нь сэжигтнийг олоход төвөгтэй байгаа гэнэ. Нас барсан нярай эхээс төрөөд дөнгөж 2-3 хонож байсан ч  гурван кг 100 грамм жинтэй, дутуу төрсөн байх боломжгүй хүүхэд байсан аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж