МЧБХ-ны тайлангийн хурал болно

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

МЧБХ-ны тайлангийн хурал болно

Туркийн Стамбул хотноо энэ сарын эхээр болсон FILA-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын чөлөөт бөхийн холбооныхон өнөөдөр тайлангийн хурлаа хийх гэж байна. Энэ жилийн дэлхийн аваргад эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнээр багийн амжилтаар гуравдугаар байрт шалгарснаар бүсгүйчүүд маань урьд өмнө байгаагүй өндөр амжилт гаргасан. Харин эрчүүд олны хүлээж байсан амжилтад хүрээгүй ч 120 кг-ын жинд Ж.Чулуунбат тавдугаар байрт шалгарснаар олимпийн эрхийн болзол хангасан юм. Тэгвэл, өнөөдөр болох тайлангийн хуралд Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд, шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид бүгд оролцож, дэлхийн аваргад хэрхэн оролцсон, ололт амжилт, алдаа оноогоо тайлагнаж, дүгнэн хэлэлцэх юм байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж