АНУ-ын Миссури мужын худалдагч 258 сая ам.доллар хожлоо

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

АНУ-ын Миссури мужын худалдагч 258 сая ам.доллар хожлоо

Дансандаа 28.96 ам.доллартай байсан АНУ-ын Миссуригийн хүнсний
дэлгүүрийн худалдагч залуу цахилгааны мөнгөө төлөхөөр очоод Пүрэв
гаригт “Powerball” сугалааны жакпот хонжвороос 258 сая ам.доллар
хожсоноо мэдсэн байна.Дансандаа 28.96 ам.доллартай байсан АНУ-ын Миссуригийн хүнсний дэлгүүрийн худалдагч залуу цахилгааны мөнгөө төлөхөөр очоод Пүрэв гаригт “Powerball” сугалааны жакпот хонжвороос 258 сая ам.доллар хожсоноо мэдсэн байна. Түүнийг Chris Shaw гэдэг бөгөөд 29 настай. Тэрээр “ Хожсон мөнгөнөөсөө саяхан ачааны тэрэг худалдаж авахдаа найзаасаа зээлсэн 1000 ам.долларыг төлөх болно. Дутуу төлсөн дулаан, цахилгааныхаа мөнгийг төлнө. Унасан үүдэн хоёр шүдээ хийлгүүлэхээр шүдний эмчид очно. Өөрийнхөө гурван хүүхэд болон найз бүсгүйнхээ хоёр хүүхдийг аваад Флорида мужид байдаг “Walt Disney World”  паркад очиж тоглоно” гэж ярьж байна. “Бид мөнгөтэй байгаагүй. Одоо цахилгаан, ахуйн хэрэглээний шатдаг хийнийхээ мөнгийг төлж чаддаг болсон гэж бодохоор сэтгэл тайван болж байна. Яг л нуруун дээр байсан ачаагаа авчихсан юм шиг. Би өрхийн зардлуудаа яаж төлөх вэ гээд бүр аргаа олохгүй байсан юм” гэж тэр “Associated Press” агентлагт ярьжээ.

Тэрээр Kansas City хотоос хойд зүгт 80 миль зайд байдаг Marshall хотын “Break Time” дэлгүүрээс Лхагва гаригт таван ам.доллараар сугалааны билет худалдаж авсан юм. Тэрээр энэ дэлгүүрт ажиллаад гурван долоо хоног л болж байгаа гэнэ. “Бид хожиж байна гэж бие биенээ шордож, тоглоомоор шоглож байсан ч хэн нь ч хожно гэдэгтээ үнэхээр итгэхгүй байсан” гэж тэр ярьсан. Түүний хожсон 258 сая ам.доллар нь “Powerball” жакпотын түүхэн дэх арав дахь том хожил юм. Хожсон мөнгөө яаж авах, яаж зарцуулах талаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах болно гэж тэр ярьсан байна. Тэрээр хоёр өөр эмэгтэйгээс 10 настай хүү, 7 настай охин, 5 настай охинтой бөгөөд өмнө нь хусаж тааруулдаг сугалаанаас дээд тал нь 80 ам.доллар хожиж байсан байна. Түүний хүүхдүүд нь 240 миль зайтай Alton хотод ээжүүдтэйгээ амьдардаг. Тэд түүнээс хэдийн шинэ скейтборд, унадаг дугуй авч өгөхийг хүсээд байгаа бөгөөд үүнийг цагт 7.25 ам.долларын цалин авч байхдаа авч өгөх боломжгүй байсан гэж хэлсэн байна. Мөн одоогийн найз бүсгүйнхээ 13, 15-тай хоёр хүүхдийг ч тэр мартаагүй байна. Хэрвээ тэрээр хожлын мөнгөө нэг дор бөөнд нь авахыг хүсвэл зургаан сая ам.долларын татвар төлөх болно гэж тус мужын татварын захирал Linda Luebbering ярьж байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж