Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

АН-ынхан ОХУ-аас ирэв

Москва хотноо энэ сарын 23-24-ний өдрүүдэд болсон Нэгдсэн орос намын XII их хуралд  Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд нар урилгаар оролцоод өчигдөр эх орондоо ирлээ. Тус их хуралд ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев болон ОХУ-ын Засгийн газрын тэргүүн, Нэгдсэн орос намын дарга В.Путин нар илтгэл тавьж, ирэх арванхоёрдугаар сард болох ОХУ-ын Төрийн Думын сонгуульд Нэгдсэн орос намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болон нэр дэвшигчдийн жагсаалтыг тус тус баталсан байна.

Энэ үеэр Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд нарыг ОХУ-ын Төрийн Думын дарга бөгөөд Нэгдсэн орос намын дээд зөвлөлийн дарга Б.В.Грызлов хүлээн авч уулзаж хоёр намын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж