Мөрөн сум Wi-Fi, кабелийн телевизтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Мөрөн сум Wi-Fi, кабелийн телевизтэй боллоо

Хөвсгөл аймгийн Мөрөнд мэдээлэл харилцаа холбооны шинэ технологууд нэвтэрлээ. Wi-Fi буюу утасгүй интернэт, шилэн кабель, sky national кабелийн телевиз шинээр нээгдэж, өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ. Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн гүйцэтгэх захирал О.Батчулуун уг нээлтэд оролцсон юм. Мөн тэрбээр энэ үеэрээ тус аймгийн бүх сумдад шилэн кабель холбох ажил ид өрнөж байгаа гэдгийг дуулгасан юм. Шилэн кабель нь бусад холбооны хэрэгслүүдээс хамаагүй хол газарт илүү хурдтайгаар мэдээллийг дамжуулдагаараа давуу талтай мөн цахилгаан соронзон ордоггүй сайн талтай юм. Орчин үеийн дийлэнх цахим хэрэгслүүд тэр дундаа гар утаснууд Wi-Fi буюу утасгүй интернэтэд шууд холбогдож байгаа. Утасгүй интернэт нь хэрэглэхэд хялбар, зардал хэмнэх мөн бусад сүлжээтэй хялбархан нэгтгэх боломжтой гэдгээрээ давуу талтай. Энэ гайхамшигт үйлчилгээг нийт хөвсгөлчүүд шадарван Чингүнжавын талбайн аль ч газраас авч болохоор боллоо. Мөн sky national кабелийн телевизээр мөрөнчүүд гадаад дотоодын 50 гаруй сувгыг хүлээн авч үзэх боломжтой. Үүнд, дотоодын телевизүүдийн хоёрдугаар сувгийг орон нутагтаа хүлээн авч үзэх боломжоор хангагдаж байгаа юм. Орон нутагт технологийн шинэлэг үйл ажиллагаа нээлтээ хийн хүрээгээ тэлсээр байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж