“Айвенхоу Майнз”-ын эзэмшлийн хувьцааг нэмэв

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

“Айвенхоу Майнз”-ын эзэмшлийн хувьцааг нэмэв

Канадын “Айвенхоу Майнз” компанийн эзэмшлийн 48.5 хувь буюу 3,700,000 ширхэг хувьцаа эзэмшдэг “Рио Тинто” групп хувьцааг 0.5 хувиар өсгөж, 49 хувь болгожээ. “Рио Тинто” групп нийт  361,858,442 ширхэг хувьцаа  эзэмшдэг. “Рио Тинто” “Айвеанхоу Майнз”-тай нэгж хувьцааг 19.75 ам.доллараар нийт 73,075,000 сая ам.долларын хувьцааны худалдан авалтын гэрээ байгуулсан байна. Хувьцааны худалдан авалтын гэрээг “Рио Тинто”-гийн мандаттай “Credit Suisse” өнгөрсөн наймдугаар сарын 24-нд байгуулсан байна. “Рио Тинто”-гоос мандат олгосон “Credit Suisse” цаашид “Рио Тинто”-гийн зааварчилгаагүйгээр “Айвенхоу Майнз”-ын хувьцааг арилжаалах үүрэг хүлээжээ. Хувьцааг есдүгээр сарын 22-26 хооронд арилжаалсан байна. Их Британид төвтэй олон улсын уул уурхайн групп  “Рио Тинто” Лондон, Нью-Йоркийн хөрөнгийн бирж болон Австралийн “Securities Exchange”-д бүртгэлтэй ажээ.

Алт зэсийн асар их нөөцтэй “Оюутолгой” төслийг хамтран хэрэгжүүлэгч “Рио Тинто” одоогийн байдлаар Австрали, Хойд Америк,  Ази, Европ, Африк болон Өмнөд Америкт уул уурхайн хайгуул, шинжилгээ, олборлолт явуулж байгаа билээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж