Хас банк Сингапурын хөрөнгийн бирж дээр бонд гаргана

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Хас банк Сингапурын хөрөнгийн бирж дээр бонд гаргана

Монгол улсын тэргүүлэх банкуудын нэг Хас банк олон улсын санхүүгийн зах зээл дээр дунд хугацааны еврo бондыг 2 хэсэгчилэн гаргахаар бэлтгэж байгаа аж. Нийт 300 сая ам.долларын үнийн дүн бүхий бондыг Сингапурын хөрөнгийн бирж дээр гаргахаар яригдаж байгаа аж. “Хугацааны хувьд энэ улиралдаа багтаан гаргахаар ажиллаж байгаа юм билээ. Одоогоор бондоо хөрөнгө оруулагч нартаа танилцуулах ажлыг хийж байгаа” хэмээн MICC-ын Дэд Ерөнхийлөгч Батнайрамдал хэллээ. 
Харин бондны хүү болон хугацааны хувьд Худалдаа Хөгжлийн Банкны 2007 оны нэгдүгээр сард гаргасан бондынхтой ойролцоо байна мэдээлэл бий. Худалдаа Хөгжлийн Банк нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр 2007, 2010 онд хоёр удаа бонд гаргаж байсан Монголын анхны банк. 2007 онд 75 сая ам. доллартай тэнцэх бондыг 3 жилийн хугацаатай, жилийн 8.625 хувийн хүүтэйгээр амжилттай борлуулж байсан. Хас банкны энэ удаагийн бонд ч үүнтэй адил байх бололтой. 
Энэ төсөл дээр дэлхийн нэр хүндтэй ING болон UBS банкны Сингапур дахь салбарууд хамтран ажиллаж байгаа аж. 
С.Болд-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж