
Дэлхийн аваргын мөнгөн медальт, дэлхийн оюутны аварга, Азийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр Болгарын тамирчин Стефан Ивановтой тулалдах бол дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн аваргын мөнгөн медальт Д.Отгондалай эхний тулаанаа Армяны боксчин Ховханнес Бачковтой хийх юм.
Хэсгийн тулаанууд Монголын цагаар 18.00 цагаас эхэлнэ.
С.Цэлмэг