Онлайн худалдааны форум боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Онлайн худалдааны форум боллоо

Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор ”Онлайн Худалдааны Форум”-ыг  Үндэсний Дата  төвд зрохион явууллаа. Тус төв нь Монгол Улсын Засгийн Газрын 183-р тогтоолоор 2009 онд байгуулагдсан. Монгол Улсын төрийн цахим дата, мэдээллийн нэмэгдэл, аюулгүй шуурхай байдлыг хангах. Засгийн Газрын мэдээллийн нэгдсэн урсгал, төрийн цахим ой санамж бий болгох зорилгоор байгуулагдсан аж. Тус арга хэмжээг Мэдээлэл, Шуудан, Харилцаа, Холбоо, Технологийн газар болон Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, хувийн хэвшлийн байгуллагууд хамтран зохион явуулж байгаа юм. Энэ ажлын гол зорилго нь, Төрийн алабны хүнд суртал, иргэдийг бухимдуулсан урт дараалал, толгой эргэм олон бичиг цаасны дамжлагыг халах, төрийн албанд цахим хэлбэрийг нэвтрүүлэх. Монгол Улсын иргэн бүрт онлайн сүлжээны давуу талуудыг таниулах зорилгоор зохион явуулж байгаа ажил юм. Гадаадын олон улсад онлайн сүлжээгээр иргэд нь худалдаа эрхэлж, өргөн хэрэглээны бараанаас эхлээд хэрэгцээтэй бүхнээ захиалан авах боломжтой байдаг гэнэ. Монголын худалдаа эрхлэгчид энэ давуу талыг мэдэрч байвч одоогоор Монгол Улсад хуулийн зохицуулалт хараахан бүрдээгүй байгаа. Тэгхээр үүнд хүрэхийн тулд цахим хэлцэл, баталгаажуулалт, цахим гарын үсгийн тухай хуулийг санаачлан батлах, бэлэн бус тооцооны бүртгэлийн тогтолцоог санаачлан бий болгох, онлайн худалдааны татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг   зайлшгүй шаардлага тулгардаг юм байна. Мөн интернэт банк болон, олон улсын төлбөрийн картыг боловсронгуй болгох. Дэлхийд зөвшөөрөгдсөн төлбөрийн гарцуудад нэгдэх, цахим төгрөг зэрэг төлбөрийн хэрэгслүүдийг бий болгоход банк санхүүгийн байгууллагын оролцоо чухал үүрэг гүйцэтгэх аж. Энэ бүгдийг шийдсэн тохиолдолд интернэтээр хүссэн хүн бүр хэрэгцээт зүйлсээ худалдан авч, худалдаж борлуулах боломж нээгдэх юм байна.

Жишээ нь: Жижиг дунд үйлдвэрлэл ажиллуулхаар зорьж байгаа хэн нэгэн үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүний үзүүлэлт, хаанаас хэрхэн худалдаж авах зэргийг тухайн үйлдвэрлэгч улсад очиж хайж байж олж авдаг бол, Онлайн үйлчилгээг ашиглаж сурснаар энэ бүхнийг хялбархан бүрдүүлэх боломжтой. Тэр байтугай бэлэн мөнгөгүй хэн ч байсан интернэт дэлгүүрт өөрийн бараагаа байршуулж хэн нэгэнтэй солилцох хэлбрээр бартер худалдаа хийх боломж нээлттэй байдаг юм байна.
 
Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж