”Ремикон”-ы 52,584 хувьцааг арилжлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

”Ремикон”-ы 52,584 хувьцааг арилжлаа

Монголын Хөрөнгийн биржийн өчигдрийн /IX.26/ арилжаагаар нийт 25 ХК-ийн 69.3 мянган ширхэг хувьцааг 38.9 сая төгрөгөөр арилжсан байна. Нийт 25 үнэт цаас арилжсанаас найман үнэт цаасны ханш өсч, есөн үнэт цаасны ханш бууран, найман үнэт цаасны ханш тогтмол байсан аж. Энэ өдөр зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 20.2 тэрбум төгрөг болсон бол топ-20 индекс 19576.32 нэгж болсон нь өмнөх өдрөөс 55.67 нэгжээр буюу 0.28% буурсан байна.

Индексийн сагсад багтах Ремикон /1.44%/, МЦХ /1.82%/, Шарын гол /2.0%/, Баянгол ЗБ /1.27%/, Багануур /1.79%/  зэрэг компаниудын үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. "Ремикон" ХК-ийн 52,584 ширхэг хувьцаа арилжигдсан нь хамгийн идэвхтэй үнэт цаас байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж