
Монголд мэргэжлийн театр үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярт зориулсан арга хэмжээ ар, араасаа эхэлж байна. Улсын драмын эрдмийн театрынхан, ойн баяртаа зориулан урлагийн байгууллагуудын уран бүтээлчдийн шилдгийн шилдэг сор бүтээлийн дээжээр тоглолт хийхээр төлөвлөж байна. Гала тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 11-нд УДЭТ-т болох юм. Тоглолтод “Нюанс” хамтлаг, Хүүхэлдэйн театр, “Харанга” хамтлаг, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, “Улаанбаатар” чуулга, “Түмэн эх” чуулга, Төрийн соёрхолт,Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Уртын дууны төв, Улсын Филармони,ҮДБЭЧ, Морин хуурын чуулга, ҮДБЭЧ, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, ЦДБЭЧуулгын уран бүтээлчид оролцож, шилдгийн шилдэг сор болсон бүтээлээ сонордуулах нь.
М.Урин