Филармонийн нээлтийн тоглолт 10,000 төгрөг

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Филармонийн нээлтийн тоглолт 10,000 төгрөг

Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн 40 дэх жилийн өвөл цагийн нээлт болоход ердөө гурван долоо хоног үлдээд байна. Улсын Филармонийн уран бүтээлчид ирэх аравдугаар сарын 15-нд Соёлын төв өргөөнд нээлтийн тоглолт хийх юм. Тоглолтын тасалбар 10000 төгрөг бөгөөд ирэх долоо хоногоос худалдаанд гарах юм байна. Нээлтийн гала тоглолтод симфони найрал хөгжим, “Баян Монгол” чуулга, Морин хуурын чуулга оролцох бөгөөд Монголын болоод дэлхийн нэрт хөгжмийн зохиолчдын шилдэг, сэтгэлд хоногшсон алдарт бүтээлүүдээс дээжлэн тоглох гэнэ. Тус тоглолтод "Cinema nigh" "Playing love" тоглолтын түүвэр бүтээлүүдээс ч гэсэн тоглох юм байна. Тасалбарыг Улсын Филармонийн кассаар худалдах аж.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж