Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг анхааруулж байна.
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Нутгийн төв хэсгээр хур тунадас, нойтон цас орно.Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, бусад нутгаар зүүнээс секундэд 8-13 метр, говийн нутаг, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр. Өдөртөө 9-11 градус дулаан байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 1-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 28-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.
Ус цаг уурын хүрээлэн