GPS-ийн тусламжтайгаар хүүхдүүдээ хянана

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

GPS-ийн тусламжтайгаар хүүхдүүдээ хянана

Шведийн цэцэрлэг, сургуулийн сурагчдыг аялал, зугаалгаар явах үед нь гарт нь дамжуулагч зүүдэг болжээ. Энэ дамжуулагчийн тусламжтайгаар хүүхдийн хаана байгааг GPS-ийн дэлгэцнээс харж болдог аж.

“Хүүхэд бүрийн гарт зүү сэн дамжуулагчийн тусламжтайгаар тэдний хаана байгааг мэдэх боломжтой. Ингэснээр тэднийг ямар нэгэн аюулд өртөх, төөрөхөөс сэргийлж байгаа юм” хэмээн төхөөрөмжийн талаар мэргэжилтнүүд ярьжээ. Бланк-Хэдквист хотын хүүхдийн цэцэрлэгийн ажилтан Моника Борлангийн хэлснээр энэ нь хүүхдийг төөрөхөөс хамгаалаад зогсохгүй, багш хүмүүжүүлэгч нарын ажлыг хөнгөвчилж байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж