Уэльсийн хунтайж нисгэгч болно

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Уэльсийн хунтайж нисгэгч болно

Уэльсийн хунтайж Уильям угсаа залгамжлахаас өмнө хатан хааны агаарын хүчинд зүтгэх бодолтой байгаагаа хатан хаанд дуулгасан гэнэ. Ирээдүйн хаан, 29 настай Уильям гэр бүлийн бизнесээ эхлүүлэх төлөвлөгөөгөө түр хойш тавьж, аврах нисгэгч болоход анхаарлаа хандуулж байгаа ажээ. Тэрбээр 2013 он хүртэл хатан хааны агаарын хүчинд алба хаах болсон байна. Дэслэгч цолтой Уильям Англесей дэх хатан хааны агаарын хүчний туслах нисгэгч юм байна. Уэльсийн хунтайжийн хувьд Уильям жилд олон нийтийн 40 арга хэмжээнд оролцох үүрэгтэй ажээ. Харин Британийн хатан хаан жилд олон нийтийн болон хандивын 300 гаруй ажиллагаанд оролцдог бол хунтайж Чарльз 500 гаруй үйл ажиллагаанд оролцох ёстой юм байна. Хунтайж Уильям дээрх шийдвэрийнхээ талаар хатан хаан болон аавтайгаа ярилцсан гэнэ. Хатан хааны ойрын эх сурвалжийн мэдээлснээр хатан хаан ач  хүүгийнхээ шийдвэрийг бүрэн дэмжсэн гэнэ. Харин хунтайжийн олон нийтийн үүрэг хариуцлага түүний залуу эхнэрт оногдох бололтой.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж