Фургон осолдож, жолооч нь амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Фургон осолдож, жолооч нь амиа алджээ

Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох түүнээс үүдээд зам тээврийн осол ихээр гардаг. Өнгөрөгч баасан гаригт Баянхонгор аймгийн Баянбулаг суманд ЕБС-ийн арван хүүхэд суулгасан фургон маркийн машин сумын төвөөс гарч яваад замдаа осолдож жолооч нь газар дээрээ нас баржээ.

Хүүхдүүд бүгд гэмтэл авсан ба хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Н.Туул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж