Залуу улс төрчдийг Урлагийн бурхан Янжинлхам ивээг

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Залуу улс төрчдийг Урлагийн бурхан Янжинлхам ивээг

МАН-н дэргэд залуучуудын гэх тодотголтой хоёр байгууллага бий. НАМЗХ буюу Нийгмийн Ардчилал /Соц дек/ Монголын Залуучуудын Холбоо. НАМОХ буюу бас л Нийгмийн Ардчилал /Соц дек/ Монголын Оюутны Холбоо. Харин одоо бас нэг байгууллага нэмэгдэж байгаа бололтой. Нэр нь НАМУХ буюу Нийгмийн Ардчилал Монголын Урлагийн Холбоо. НАМЗХ-ны тэргүүн нь Л.Оюунэрдэнэ, НАМОХ-ны тэргүүн нь Б.Амарсанаа шинэхэн байгууллага болох НАМУХ-н дарга нь Номин Талстын Хаянхярваа болой. Ингээд “Улс төр бол мэргэжил мөн мэргэшил мөн” цувралын 3 дахь дугаар буюу Ардын намын сайн дурын уран сайханчдын армитай танилц.

МАХН нь МАН боллоо. МАН болохтойгоо зэрэгцэн намдаа залуучуудыг татаж эхэллээ. Зорилго нь МАН-н батлах-be-гийн дугаар шиг Монгол залуучуудын хэрэглээ болох. Нэгэнт улс төрийн brand болох гэж буй хойно be шиг face хэрэгтэй. Шийдэл бол  энгийн улс төрийн биш be-гийн  face-г л аваад гүйцээ. Ингээд МАН-д НАМУХ бий болов.

Тэдний нэрийг тоочоод ч баршгүй. Номин талстын Хаянаа, Чингис Хааны Жагаа гээд том одуудаас эхлүүлээд Sync-н Оргил, Universe Best Songs-н Амина, Хөөрхөн дэлхий Ану мэтийн гялбаанууд пиг дүүрэн. Бүр зүгээр ч үгүй тэдний зарим нь намын бага хурлын гишүүн, зарим нь НАМЗХ, НАМОХ-ын нарийн бичиг, дэд ерөнхийлөгч гэж байгаа. Дээрээс нь Монголын хоёр ерөнхийлөгчийн нэг Баавар энд байгаа гэж бодохоор НАМУХ байгуулахад хангалттай хүч шүү.

НАМУХ-н улс төрийн мэдлэг тун хомс. Зорилго бол энгийн нэр дэвших. Гэхдээ юунд гэдгээ мэдэхгүй, яаж гэдгээ ч мэдэхгүй, ямар ч байсан намд элсэх ёстой юм байна гэдгийг бол мэдсэн.

Дээрээс нь болоогүй. НАМУХ-д элссэн баяраа бяц тэмдэглэж байх юм. Яг л гавьяат авсан мэт эсвэл ромбо энгэртээ зүүсэн лугаа нөгөө муу энгэрийн тэмдэгээ хундагатай архинд хийгээд тойруулж гарна. Эсвэл их хуралд дэвших эрхээ авчихлаа гэж ойлгосон байлгүй, хөөрхийс.

МАН-д НАМУХ ямар хэрэгтэй вэ?

“Михиалд бодол бий” гэдэг шиг МАН-д бодол бий. НАМУХ-МАН-д хоёр үүрэг гүйцэтгэнэ. Эхнийх нь тэртэй тэргүй нэг ч болов хүнд батлах өгөх явдлыг намынхаа гол ажил гэж ойлгодог намд “Далайд дусал нэмэр”.

Хоёрдугаарт: Нөгөө ододтой барьцаад баахан одууд намд орно. Гол нь фенүүд нь дагаад намд ирнэ. Тэрнээс МАН-д мөнгө байхгүйдээ хэдэн дуучин үнэгүй дуулуулах санаатай өөртөө аваад байгаа юм биш. Тэгэх байсан бол Бааварыг аваал гүйцээ ш  дээ. Баавар бусдыгаа зодоод л шоу сайхан болно.

Хөөрхий НАМУХ-ынхонд өөрөө өөртөө гавьяат өгч буй нь харагдаад даан ч энүүхнийг ухаарах ухаан ч алга, боловсрол ч алга. Эвий, эвий. Тэднээс нэг нь ч УИХ-д очихгүй, дэвшихгүй бүр хорооны дарга ч болохгүй. Эрх биш 90 жилийн туршалгатай нам шинэчлэл хийж байна гэж зөнөглөөд тэднийг дээш нь залчихгүй байлгүй дээ. Тийм цаг ирвэл түүнийг л жинхэнэ цөвүүн цаг гэх байх. Бод л доо. УИХ-д Амина, Ану хоёр зэрэгцээд сууцан нүүрээ будаал Баавар бүлгийн дарга хийж хараал урсгаал улсын төсөв хэлэлцэж байна гээд. Төсөөлөх ч юм биш.

С.Зориг агсан “Би Монгол хүний саруул ухаанд итгэж байна” гэсэн шиг “Бид Монгол ардын намын улс төрийн туршлагад найдаж л суухаас”.

Урлагынхан улс төржихийн учир

Дуучдийг хүчээр НАМУХ-нд элсүүлээд байна гэвэл худлаа. Тэд сайн дураараа элсэж байгаа. Тэд намд элсэх нь доорхи ач холбогдолтой гэж үзэж байж болох юм. Үүнд:

1. Алсдаа УИХ, ИТХ-д сонгогдох. Байг гэхэд бялуу хуваах /арай томчууд нь/

2. СТА, гавьяат, хөдөлмөрийн баатар гээд энгэртээ төмөр зүүх /бараг бүгд/

3. Зүгээр л найзууд нь байдаг болохоор /ганц нэг тэнэгдүү нөхдүүд/

4. Мөнгө олох, нөлөөтэй хүмүүстэй танилцах, санхүүгийн тусламж авах /бараг бүгд голлон эмэгтэйчүүд/

Магадгүй оны шилдэг продюсер С.Баяраар продюсерээ хийлгэх алтан боломжийг хайж байж болох л юм. Манай урлагынхан хүмүүс л болсон хойно үнэхээр С.Баярыг урлагын продюсер гээд итгэсэн ч юм билүү. Бүү мэд.


Эцсийн дүндээ урлагийнханд нэг зүйл зөвөлье. Улс төрч болж мөнгө олно гэж бодохын оронд улс төрийн шоунд дуулж мөнгө ол. Бөөнөөрөө нийлээд сонгуулийн тухай шинэ хуульд лобби хий. Магадгүй буцаад урлагын шоу зохион байгуулахыг хуулиар зөвшөөрөх ч юм билүү. Ингэж чадвал улс төрч болох эхний алхмаа хийлээ гэж ойлго. Өөрсдийнхөө ашиг сонирхлоо ч томъёолж чадахгүй байж, иргэдийн ашиг сонирхолыг төлөөлж чадахгүй. Их санасан газар есөн шөнө хоосон гэдэг. Даахгүй нохой булуу хураахын үлгэр ч бас байдаг.


НАМУХ-г урлагын тэнгэр Янжинлхам бурхан ивээг.

С. Жавхлан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж