Дуурийн театрт Болгарчууд чууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Дуурийн театрт Болгарчууд чууллаа

БНБолгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн баярын арга хэмжээг Дуурь, бүжгийн эрдмийн театрт зохион байгуулав. Түүхт ойд зориулсан баярын хурал дээр БНБолгар Улсын хэргийг хамаарагч ноён К.Колев, УИХ-ын гишүүд, УИХ дахь Монгол, Болгарын парламентын бүлгийн дарга Д.Дондог, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Өнөбаатар, ГХЯ-ны Европын газрын захирал Ш.Одонбаатар, ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Б.Батхишиг, Европын газрын дэд захирал Ц.Болор нарын албаны хүмүүс оролцов.

Баярын хурлын дараа Болгарын хөгжмийн академи төгссөн урлагын мастеруудын концерт тоглож, Болгарт уран зургийн сургууль төгссөн уран бүтээлчдийн бүтээлийг дэлгэн харуулжээ.

Өнгөрсөн 60 жилд Монголын 500 гаруй иргэд Болгарын их, дээд сургуульд суралцаж төгссөний дотор манай урлаг, соёлын олон гавьяат байдаг билээ.

Ойн баярыг тэмдэглэх ажиллагаанд Болгарт сурч, ажиллаж байсан иргэд, Болгартай хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгуулагуудын хамт олон, Улаанбаатар дахь ДТГ-уудын тэргүүн, гишүүд өргөнөөр оролцлоо.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж