Залилангийн хэргээс сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Залилангийн хэргээс сэрэмжлүүлж байна

Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт БЗД-ийн 19-р хороонд 14 настай хүүхдийг гэртээ байхад нь гэрлийн байцаагч явж байна гэх нэрийдлээр үл таних хүн гэрт нь нэвтрэн орж гэрээс нь гар утас, нөүтбүүк, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлсан хэрэг гарсан байна. Мөн энэ хэргээс 14 хоногийн өмнө тус дүүрэгт оршин суух нэгэн айлд паар янзалах сантехникийн ажилтан байна гэх нэрийг барьсан этгээд бага насны хүүхэдтэй айлд нэвтрэн орж үнэ бүхий эд зүйлсийг хулгайлсан байна. Эдгээр хэргийг харъяа дүүргийн хэлтэс шалгаж байна.
 
ЦЕГ-аас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна

-Баяр цэнгүүн бусад арга хэмжээнд оролцож байхдаа авч яваа эд зүйлээ ил задгай орхилгүй найдвартай газар хадгалуулах

-Гэр, орон сууцаа аль болох эзэнгүй орхихгүй байх

-Гэр, орон сууцныхаа хаалга, цонхны найдвартай байдлыг хангах

-Айл хөрштэйгөө хулгайчаас урьдчилан сэргийлэх талаар холбоо тогтоож, гадагш явахдаа хэлж харилцан туслалцаж байх

-Бэлэн мөнгө үнэт зүйлээ найдвартай газар хадгалах,ялангуяа”үл бүтэх” гэж бодсон этгээд мэдэгдэхгүй байх

-Автомашинаа харуул хамгааллалттай газар тавих,дохиололтой болгох

-Гэр хорооллын айлууд нохойгоо гүйдэг уяатай байлгах

-Олон хүн зорчсон автобус,троллейбусаар зорчихдол,дэлгүүр,зах,худалдааны төвүүдээр явах үедээ халаасны хулгайчдаас сэрэмжилж сонор сэрэмжтэй байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж