Оросоос ирээд ойжуулах ажилд оролцов

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Оросоос ирээд ойжуулах ажилд оролцов

УИХ-ын дэд дарга Н.Энхболд Москвад айлчилж Оросын “Нэгдсэн орос” намын их хуралд оролцсон юм. Тэрбээр өнөө өглөө 07.00 цагт Улаанбаатарт иржээ. Ирсэн даруйдаа Төв аймгийн Баянчандмань сумыг зорьж ойжуулах ажилд оролцсон байна.

Төв аймагт БНСУ-ын Аньсан мужийнхан ойжуулах төслийг“Evergreen”-21” хэмээх байгаль хамгаалах  сантай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Жилдээ хавар, намар хоёр удаа мод тарьдаг бөгөөд одоо намрын ажилдаа гараад буй нь энэ ажээ. Тэд “Модыг оршуулах бус хайраар тэтгэж ургуулцгаая, хүмүүс ээ” гэсэн уриатай.

Тус багийнхан Баянчандмань сумын шинэ дунд сургуулийн хашаанд “Мөнх ногоон” цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм байна. Түүний эхлэл болгож өнөөдөр цэцэрлэгийн шав тавьж нарс, улиас нийлсэн 20 гаруй мод суулгажээ.

Монголын нутгаас үүдэлтэй шар шороон түйрэн БНСУ-д хүрч электрон тоног төхөөрөмжид муугаар нөлөөлдөг гэж үздэг. Тиймээс солонгосчууд Монголд мод тарьснаар өөрсдөдөө ч ач тустай ажил хийж байна гэж үздэг ажээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж