
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөг баталсан Засгийн газрын тогтоолтой “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаараас танилцах боломжтой. Энэхүү төлөвлөгөөнд холбогдох хуулиуд болон журам, баримт бичгийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тусгасны зэрэгцээ хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн техник, эдийн засгийн үндэслэл, программ хангамжийг боловсруулах, бололцоотой аймаг, сумдыг шилэн кабелийн сүлжээнд холбож, биржийн цахим арилжаа явуулах нөхцлийг төв, орон нутагт бий болгох, “Биржийн менежмент, худалдаа” хичээлийн хөтөлбөр боловсруулж, холбогдох их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт тусгах зэрэг арга хэмжээг төлөвлөсөн байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан Хил, гаалийн хялбарчилсан шалгалт хийх, навигацын болон бусад үйлчилгээ үзүүлэх журмыг “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарт бүрэн эхээр нь нийтэллээ.