Японд цагаан будаанаас цацраг идэвхт бодис илэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Японд цагаан будаанаас цацраг идэвхт бодис илэрчээ

Японы Фүкүшима мужид тариалсан цагаан будаанаас их хэмжээний цацраг идэвхт бодис илэрчээ. Гэвч одоохондоо тэр хавийн цагаан будааны тээвэрлэлтийг бүрэн хориглоогүй байгаа аж. Учир нь цацраг идэвхт бодис илэрч болох дээд хязгаарыг нарийн тогтоож өгсөнтэй холбоотой юм.

Өнгөрсөн гуравдугаар сард болсон цунамигаас үүдэж "Фүкүшима Дайчи" атомын цахилгаан станцад хэд хэдэн удаа дэлбэрэлт болсон. Гэвч Японы эрх баригчид аюулыг тодорхой хэмжээнд арилгасан хэмээн мэдээлж байсан билээ.

"Фүкүшима Дайчи" станцаас 30 милийн зайд байрладаг Нихонмацү хотод цацраг идэвхт бодис хамгийн их илэрч байна.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж