“Шинэ үе” 3D тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

“Шинэ үе” 3D тоглолт хийнэ

“Шинэ үе” продакшны уран бүтээлчид нэгэн сонирхолтой тоглолтыг хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Тэд удахгүй шинэ тоглолт тавих бөгөөд энэ тоглолт нь 3D технологиор үзэгчдэд хүрэх гэнэ. 3D кино л гэж сонсч байснаас хошин шогийн тоглолтыг 3D-гээр үзнэ гэхээр гайхаж байгаа биз дээ. Тоглолтын тасалбар бүрт нэг удаагийн зориулалтын 3D шил өгөх гэнэ. Чухам яаж 3D тоглолтыг сонирхуулах нь одоогоор нууц аж. Ингэснээрээ “Шинэ үе” продакшны уран бүтээлчид Монголын анхны 3D хошин шоу тоглолтыг хийж байгаа юм. Анхны 3D хошин шоу тоглолтын нэр нь “Амьдрал өөрөө 3D” гэнэ.

М.Урин  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж