Халим агнахыг зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Халим агнахыг зөвшөөрлөө

Олон улсын халим агнуурын комисс халим агнахыг зөвшөөрсөн конвенц байгуулах санал гаргасан нь сүүлийн 25 жилд анх удаагаа халим агнахыг зөвшөөрсөн эрх зүйн баримт бичиг болж байна. Өмнө нь халим агнахыг хориглосон гэрээ байсан хэдий ч гэрээ нь олон янзын “гэвч” гэсэн зарим тохиолдолд зөвшөөрсөн нөхцөлүүдтэй байсан юм. Япон, Норвег, Исланд зэрэг улсууд болон зарим уугуул нутгийнхан тэрхүү “гэвч” гэсэн тойрох заалтанд хамрагдан халим агнадаг байна. Пүрэв гаригийн орой танилцуулсан гэрээний төсөлд дэлхий даяар халим агнахыг хориглохын оронд харин халим агнуурын квот тогтоож, түүнийгээ чанд сахиулах механизм санал болгосон байна.


Зураг дээр: Японы хөлөг minke халим агнаж байгаа нь

Энэ санал нь халим агнагч улсууд болон, түүний эсрэг хатуу байр суурьтай АНУ, Австрали зэрэг улсуудын байр сууриний голд зөвшилцөл хийсэн алхам болж байна. Халим агнах хяналтын тоо олгох нь одоо байгаа ямар ч хяналтгүй агнуур хийгдэж байгаа нөхцөл байдалтай харьцуулбал дэвшил гэж тус комисс үзэж байна. Энэ гэрээ нь гагцхүү одоо халим агнах зөвшөөрөлтэй орнуудыг л хамрах бөгөөд тэдний агнуурт квот тогтоох болно. Гэрээний төслийн дагуу жилд 400 ширхэг minke  халим Антарктидад агнахыг ойрын таван жилд зөвшөөрөх ба үүний дараагийн таван жилд агнах халимны тоог 200 болгож бууруулах болно.

Халим агнагч гол улсууд болох Япон, Норвег, Исланд гурав жилд 3,000 орчим халим агнаж байгаа бөгөөд 1993 онтой харьцуулбал энэ нь 10 дахин өссөн тоо юм. Япон жил бүр хэдэн зуун minke халим агнадаг бөгөөд үүнийгээ судалгааны зорилгын хүрээнд хийдэг гэж тайлбарладаг. Судалгаанд ашигласнаас илүү гарсан махыг худалддаг учир шүүмжлэгчид үүнийг нь арилжааны зорилгоор халим агнаж байгаагаа эрдэм шинжилгээний гэж халхавчилж байна гэж шүүмжилдэг. Шинээр байгуулахаар санал болгосон төслийг Японы албан тушаалтнууд болгоомжтойгоор дэмжиж байгаа бөгөөд “Агнах тоог зааж өгсөн нь Японы далайн эрэг дагуу цөөн тооны халим агнах боломж гаргаж өгч байгаа нь сайшаалтай” гэж Японы Загас агнуурын агентлагын төлөөлөгч Toshinori Yoya ярьж байна.

Гэсэн хэдий ч шинээр оногдуулах квот хэмжээ нь одоо агнаж байгаа халимны тооноос хэт бага байна гэж Японы албаны хүмүүс шүүмжилж байгаа бөгөөд энэ тоог дахин тохиролцох хэрэгтэй гэж мэдэгдсэн. “Далайн өмнөд бүсэд халим агнах тоо хэт бодитой бус байна. Fin халимыг агнах зөвшөөрөл олгох гэж байгаа нь дэндэж байна. Шинэ Зеландчууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус улсын төлөөлөгч мэдэгдсэн. Гэрээний дагуу Антарктидаас гадна далайн эрэг ойролцоо бүс нутгуудад жил бүр 120 халим агнахыг ирэх таван жилд зөвшөөрнө. Антарктидын далайд Японы халим агнуурын хөлгүүд болон АНУ-ын байгаль хамгаалах группын “Sea Shepherd” хөлгүүдийн хооронд цаг ямагт мөргөлдөөн гарч байдаг. Гэрээгээр Номхон далайд 67 bowhead, 145 gray, 50 sei төрлийн халимнуудыг агнахыг зөвшөөрсөн. Халим агнуурын олон улсын комисс 1964 онд байгуулагдсан бөгөөд одоо 88 гишүүн улстай байдаг ажээ.


Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж